Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейтийн Эмир мэндчилгээ дэвшүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт улсын эмир мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд "Эрхэмсэг ноён Таныг Монголын ард түмний итгэлийг хүлээж, найрсаг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж, Танд эрүүл энх, аз жаргал, амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.    

Үүнтэй холбогдуулан Кувейт Улс, найрсаг Монгол Улсын хоорондох бат бэх сайн харилцааг сайшааж, энэхүү харилцааг манай найрсаг хоёр орон, ард түмний эрх ашигт нийцсэн, бүх салбарт өргөн хүрээнд хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө бидний байнгын болон хамтын эрмэлзлийг нотолъё.    

Мөн энэ ялдамд Эрхэмсэг ноён Танд танай орны үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлж, Кувейт Улс болон Монгол Улсын найрсаг харилцаа үргэлжлэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлье" гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.