Монголын эмэгтэй бөхчүүд өнгөрсөн долоо хоногт Польшийн нийслэл Варшавт олон улсын уламжлалт тэмцээнд оролцож, нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Польшийн нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон, 53 кг-д хүч үзсэн ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярын хамт Варшаваас Испанийн нийслэлд хөл тавиад байна.
Тэд энэ амралтын өдрүүдэд Испанийн Гранприд оролцоод эх орондоо ирэх юм. Сарын дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ий өмнөх насанд хүрэгчдийн сүүлийн тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд дөрвөн жилийн өмнө нь оролцож байсан бөгөөд гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн нар хүрэл медаль хүртэж байв.

Б.Орхон