Улсын хэмжээнд есөн түймэр асч байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарсан. Үүнээс гурван түймрийг цурманд оруулсан бөгөөд одоогоор 9 түймэр асч байна.

Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрсэн байна. Иймд түймрийг унтраахаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр НОБГ, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна гэж гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-07-16 05:25:01
    Diilenkh salkhind garaad baigaa ter uuliin uulzvar amand yavuuliin CAMER zooj ter uuliin am ruu orson machinuudiig dugaartai ni bichej avmaar um
    202.9.41.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-07-15 15:21:35
    Jenko mongolchuudaa daguulj ochood untraana geseen
    66.181.177.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-07-15 11:00:34
    Zugeeree ACA avarga gials untraachin gesen. Sanaa zovoltgui. Jenko mongol yalsan gesen. Aih um baihgui. Odoo ter MAN namyg gal gargasan gej tatan buulgah heregt...
    139.5.218.168
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-15 05:03:46
    Өчигдөр оройноос эхлээд хойноос түймрийн утаа орж ирээд УБ-ыг битүү бүрхлээ! Энэ юун утаа вэ??? Энэ улс эзэнгүй айл шиг л байх юмаа!!! Ямар ч мэдээ байхгүй!!...
    66.181.160.116
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-15 04:12:49
    ЯАНАА УСАН БОРОО ХЭДЭН ӨДӨР САЙН ОРООСОЙ ГЭЖ ЗАЛБИРИЙ
    139.5.219.127
    Мэдэгдсэн Хариулах
  • denduu yumaa 2017-07-15 04:06:47
    oid yvahdaa gal ene teree anhaaraachee. oid ochij amrah chin ta nariin erh ch gesen tuimerdeh erh baihgui shuu
    66.181.186.145
    Мэдэгдсэн Хариулах