Наадмын түрүү бөхийн бай шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.

Тоёота моторс корпораци дөрөв дэх жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын арслан Ц.Содномдорж танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.



Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. Тоёота моторс корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ndjd 2017-07-14 07:10:16
    Hezee erdem nomtoi hunee ingej shagnadag boloh vee.
    103.57.93.16
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-13 06:49:56
    buh tv-r gargahgui yuma gants bayr ni baij..
    202.72.246.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-07-13 05:34:06
    бөхийн хажууд байгаа бүдүүн танхай хэн гэгч вэ юмтай байхаа
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-07-13 05:25:24
    Содномдорж арсландаа баяр хүргэе. Монгол бөхийн жудаг ёс жаягыг сахиж даруу төлөв яваарай.
    202.179.31.17
    Мэдэгдсэн Хариулах