Ц.Содномдорж: Төрийнхөө наадамд түрүүлсэндээ баяртай байна

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорилоо. Энэ жилийн наадмаас Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр,  Улсын гарьд, Улсын арслан цолтон нэг төрлөө.

Өнөө жилийн наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж Улсын арслан цол хүртлээ. Ц.Содномдорж нь ШШГЕГ-ын харьяа 'Сүлд' спорт хороо, 'Хөвсгөлийн хүчтэн' дэвжээний бөх юм. Өмнө нь улсын баяр наадамд гурван удаа зургаа давж байсан юм. Харин энэ жилийн наадамд ийнхүү ес давж, түрүүллээ.  

Ц.Содномдорж арслан цолоо гардсаныхаа дараа “Түмэн амгалан сайхан наадацгааж байна уу? Төрийнхөө наадамд түрүүлсэндээ баяртай байна. Намайг өдий зэрэгтэй өсгөж өгсөн миний аав ээж, нутгийн зон олондоо бүгдэд нь баярлалаа гэж хэлье ээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

Дашрамд дурьдахад үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнадаг уламжлал тогтоод байгаа юм. Шинэ арслан маргааш энэхүү шагналаа Сүхбаатарын талбайд гардана.

П.ГОО 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2017-07-13 03:27:59
    ЗӨВХӨН ХӨЛИЙН ЦЭЦ БИШ ЭЭ ЦААНААСАА ДАХИАД Л ХОР НАЙРУУЛЖ ТЭР НЬ ХАРИН БҮТСЭНГҮЙ ЭНЭ ЖИЛ ХОР НАЙРУУЛАГЧИД ХОРОНДОО ӨӨРСНӨӨ ХОРДОЖ БАЙГАА САЙН ШИНЖ ИЛЭРЧ БАЙНА А
    202.72.245.220
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-13 01:04:12
    Санжаа аваргыг улаан цайм жийсэн будлиантай бохир наадам боллоо. Санжаа аварга 6-даа гарсан бол ам авалт барилдаанууд тэс өөр болох байв. Энэ хөлийн ерөнхий цэц...
    103.229.121.148
    Мэдэгдсэн Хариулах