Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүлж, түмэн олноо баясгалаа.
 
Их насны ангилалд 330 орчим шандас хүлэг бүртгүүлснээс 252 хурдан буян 25 км-ын зайд шандас сорьсон юм. Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь, Архангай аймгийн харъяат Лхагвасүрэнгийн буурал морь айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан айргийн дөрөвт, А.Ууганбаярын зээрд айргийн тавд хурдаллаа.
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.