Хязаалан насны морьдын уралдаан эхэллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Энэ жил Шадар сайдын зарлигаар эрлийз Монгол морьдыг ялган уралдуулж байгаа юм. Мөн Үндэсний их баяр наадмын хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг. Түүнчлэн унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хамгаалах хэрэгсэл, даатгалд хамруулсан эсэхэд зохион байгуулагчид хяналт тавин ажиллаж байна. 

Хязаалан морьдын уралдаанд төв орон нутгийн  300 гаруй  хурдан хүлэг тоосоо  өргөх юм. Хурдан хүлгүүд гарааны зурхайгаас 16 км замыг туулж барианд орно.

Өнгөрсөн жилийн уралдаан 318 хурдан хүлэг тоосоо өргөж Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд орж ирж наадамчин олноо баярлуулж байсан юм.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.