Б.Номинд гавьяат тамирчин цол олгохоор болжээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар  чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Номинд гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Тэрбээр ирэх даваа гарагт буюу долдугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд эрхэм хүндэтээ шагналаа гардан авах юм байна.
 
Б.Номингийн хувьд ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, Германы Гранпригийн мөнгө, Дан Коловын нэрэмжит тэмцээний хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний хошой алт, мөнгө, хүрэл зэрэг томоохон амжилтуудын эзэн билээ.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus