Хоёр дахь шатны санал хураалт үргэлжилж байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07.00 цагт эхэллээ.

Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч  нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул манай улс анх удаа дахин санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн юм.

Өмнөх санал хураалтаар хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар энэ удаад өрсөлдөх юм.

Хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр 22 цагаар тасалбар болно.

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus