Н.Энхболд: Сонгуулийн хууль агуулга талаасаа ямар ч утга учиргүй болж байна

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлэв. Учир нь энэ удаагийн сонгууль гүтгэлэг, хар пиар их байна" гэлээ.

Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл тусгай дэгээр хэлэлцэгддэг. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцвэл чуулган тухайн хугацаанд өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй. Тиймээс тухайн үед нь шийдэх асуудал. Сонгуулийн хууль агуулга талаасаа ямар ч утга учиргүй болж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай. Намрын чуулган эхлэхээс өмнө санал байгаа бол оруулж ирэхэд болно" хэмээлээ.


П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus