Багийн спорт Монголд хөгжих боломжтойг харуулав

 “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр хүлээн авч уулзлаа. Олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн хамгийн том тэмцээн болох “Gothia Cup-2014” тэмцээн Шведийн Гётеборг хотноо өнгөрсөн сард болж өндөрлөсөн. Тус тэмцээний 12, 16 насны ангилалд 28 хүүхэд оролцсоноос 16 насны ангиллын “B” хэсэгт эх орноо төлөөлөн оролцсон хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм. Эдгээр тамирчдад Ц.Оюунгэрэл сайд баяр хүргэв.

Тус клубын дасгалжуулагч багш И.Отгонбаяр, “Хүүхдүүдээр дамжуулж багийн спорт Монголд хөгждөггүй гэсэн ойлголтыг өөрчилсөндөө баяртай байна. Монгол хүн хөлбөмбөг тоглож чаддаг юм байна гэдгийг харуулж чадсан. Энэ хүүхдүүд үеийнхэндээ үлгэр дууриал болж байна. Хөлбөмбөгийн заал, талбай дутагдалтай хэдий ч бид Монголын хөлбөмбөгийн ирээдүйг бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа. Хөлбөмбөгийг төр засаг, салбарын яамнаас дэмжиж байгаад талархал илэрхийлье” гэв.

Дашрамд сонирхуулахад тус тэмцээнд 78 орны 1600 клубын 38 мянган хүүхэд өрсөлджээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.