Голомт банкны Зэс карт эзэмшигчид эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой

Зуны зугаатай өдрүүдэд та хэрхэн амарч, хаагуур аялахаа төлөвлөөгүй байна уу? Тэгвэл Голомт банкны хамт олон Монгол түмэндээ зориулж “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бүтээжээ.

 Дэлхийд давтагдашгүй онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт газрууд, амралт, сувилал, зоогийн газар, дэлгүүр худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, зайлшгүй анхаарах зөвлөмж, их хотын нэрийн хуудас болсон үйлчилгээний газрууд... гээд ая тухтай аялж амрахад тань тус болох бүхий л мэдээлэл энэхүү газрын зурагт багтсан байна. 

Хамгийн чухал нь Голомт банкны Зэс карт эзэмшигчид Монгол орны аяллын газрын зурагт багтсан бүхий л үйлчилгээний газруудад 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх юм. Мөн та SocialPay үйлчилгээг ашиглан наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллах үйлчилгээний цэгүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна.  Эрхэм та “Монгол орны аяллын газрын зураг”-т багтсан газруудад 2017.08.31 хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна.


 

Бусдад түгээх
  • gplus