“Нарны үр сад” киноны одод хуримлана
“Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо хэдхэн цагийн өмнө зарлажээ.  Одоо 32 настай Сон Жүн Ки, 35 настай Сон Хе Кё нар “аравдугаар сарын сүүлийн өдөр” нэг гэрт орно гэдгээ хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

“Олон фэнүүддээ гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа уучлал гуйж байна. Учир нь гэрлэлт бол бидний амьдралын маш чухал үйл явдал тул бид өнөөдрийг хүртэл нууцалж, болгоомжилж байсан юм” хэмээн одууд мэдэгдэлдээ бичжээ.

Одоогоор хуримын тов хараахан гараагүй байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus