Цэцийн дунд суудлын хуралдаантай
 Үндсэн хуулийн цэц хуралдаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн дээд цол /цагдаагийн тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар/-ыг хэрэглэж байсан удирдах албан тушаалтнуудын цолыг хураан авч, цагдаагийн ахлах цолны шатлалд оруулан цагдаагийн хурандаа цол олгон бууруулахаар заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.
 
Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлосон юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus