“Хөхүүрийн айраг” наадам болно

Энэ сарын 11-ний өдрийн 10:00-17:00 цагт “Хүй долоон худаг”-т "Хөхүүрийн айраг” наадам болно. Анх удаа зохиогдож буй уг наадам нь Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах зорилготой аж.

Уг наадмын үеэр Дэмбээний тэмцээн болох юм байна. Наадамд Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум, Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум, Архангай аймгийн Хашаат, Хотонт сум, Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум, Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай зэрэг сумдын хөхүүрний айраг байна.

Түүнчлэн наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах аж.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus