Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэргийг шүүхээр шийдвэрлэв
Г.Гантөмөр, Б.Дашням, Б.Саранхүү, Д.Болд, Б.Буянтэгш, О.Батмөнх нар  нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа дүрэм зөрчсний улмаас 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед  Баянгол дүүргийн  5 дугаар хороо Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын 7 давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай  бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь нас хохироосон гарсан билээ.

 Түүнчлэн Сетунари ХХК-ны Буянт оношлогоо эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламны самбар зэргийг гэмтээж 5.863.675 төгрөгний хохирол Цахилгаан тээвэр ХХК-ны шугамын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг таслаж 2.900.000 төгрөгний, Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай Тоёото Пропокс маркийн машиныг гэмтээж 2.705.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх эрүүгийн 20120111562 дугаартай хэрэгт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ж.Наранбаатар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 373 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн.
 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дээрх Г.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыг  барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sara 2014-08-22 00:44:26
    Helekh ch ug alga
    202.21.115.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshih 2014-08-21 08:17:19
    Tsaad ezen l er ni barilga bariulj bgaa gazar, ternees ajil chin Hun aldaa gargana. Ezegtei ni tootsood hiimeer yum a
    217.118.78.125
    Мэдэгдсэн Хариулах
  • iim ch hymdhan hynii ami gej yu bhav de 2014-08-07 06:50:18
    ingeed l boloo yu tegvel ene hyyhdiin ar geriih ni ter yed l amiig amiar gesen bol arai deer baih baij de
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-05 23:30:00
    nuguu xuuxdiin ami yasan ve araich de. mnogol iim shuuxtei bolson gej uu
    202.170.68.20
    Мэдэгдсэн Хариулах
  • 65465416 2014-08-05 11:35:04
    ene barilgiin ezen n yal edelmeer l bga youm tegvel ter hun shorond orohguin tuld ajilchdaa hajuud baijbaij ajil hiij surgana shuu dee
    112.72.13.71
    Мэдэгдсэн Хариулах
  • werty 2014-08-05 10:42:21
    barilaga barij bga nohduud hodolmoriin ayulgyi baidlaa sain hangahgyi bol hund gai bolood dereesn orsdoo shorond orood, ene tsohon mongolchuud dyyslaa
    203.169.52.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Moogii 2014-08-05 10:36:11
    Ийм удаан шүүчээд, ийм бага ял өгөөд байхдаа яадгийн. Шударга биш байна. Эсэргүүцэж байна.
    202.170.68.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-08-05 10:25:08
    Hairan okhin min, Bodoh tusam setgeld mash ikh haruusal tereh yum. Bid ingej tsetseg shig saikhan ohiduud, huuhduudee bolgoomj bolo hariutslagaguin ulmaas ami nasiig ny suitgeseer baikh uu.
    103.26.193.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Гангаа 2014-08-05 07:13:53
    Зөвшөөрөлгүй барилга тэгээд үргэлжлээд баригдах уу. Тэр барилгыг буулгаач ээ
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Myagaa 2014-08-05 07:11:07
    Ene bukhend zuvshuurul ogson khumuus yaagaad yamar ch yal zemgui ungurch bna vee? Khamgiin gol buruutan ni zuvshuurul olgoson turiin ajiltnuud, mergejliin hyamaltiinkhan shuu dee.
    193.156.105.152
    Мэдэгдсэн Хариулах