Аюулгүй байдлын байнгын хороо түр завсарлав
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны хуралдааны эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлуудыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа учраас Аюулгүй байдлын байнгын хороо түр завсарлав. Завсарлагааны дараа дараах асуудлыг хэлэлцэн шийднэ.

• Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

• Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus