Дахин санал хураалттай холбогдуулан захирамж гаргажээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.

Уг захирамжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 08-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т. соёл, урлаг. спорт. үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг тусгасан байна.

Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд. техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгажээ.

Түүнчлэн сонгуулийн дахин санал авах өдөр сонгуулийн тойрог болон сонгуулийн байгууллагууд /санал авах байр/-ын гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг, сонгуулийн дахин санал авах өдөрт сонгуулийн тойрог болон санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй. найдвартай хангаж ажиллахыг холбогдох газруудад даалгасан байна.

Энэхүү захирамж нь сонгуулийн өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus