“Алтайн хүдэр” компани байгаль орчинд 3,8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
 
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын орон нутагт ажиллах томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Тэрбээр “Алтайн хүдэр” компанийн удирдлагуудтай уулзаж өнгөрсөн онд өгсөн шаардлагын биелэлттэй танилцжээ.
 Албан шаардлагаар Бургастайн боомт хүртэл хүнд даацын автомашин явах168 км замын 60 хувийг 2013 онд, энэ онд үлдсэн хувийг гүйцэтгэж 100 хувь дуусгахаар заасан билээ. Одоогоор 3,1 км цементэн хучилттай  автозам тавьсан бөгөөд энэ онд өөрийн хөрөнгөөр 104 км авто замыг  асфальт бетонон хучилттай хийж дуусгахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 64 км авто замыг дотоодын компаниар гүйцэтгүүлэхээр гарц хайж байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд мэдээллийг сонсоод энэ ондоо багтаан замаа 100 хувьд гүйцэтгэж дуусгахыг үүрэг болголоо. Дэлхийн зах зээл дээрхи төмрийн хүдрийн үнэ унасны улмаас уурхайн үйл ажиллагаа болон гол нь тээвэрлэлт зогсоогүй цагт авто замыг бүрэн гүйцэтгэж дуусгах үүрэгтэйг санууллаа. Хэрэв замаа гүйцэтгэж дуусгаагүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг хаахыг хатуу сануулсан юм.
Мөн уурхайн баяжуулах үйлдвэрийн тоосжилтыг бууруулах ажлын хүрээнд овоолго шороонд бэхжүүлэгч бодис цацах зэргээр арга хэмжээ авч байгаа гэв. Харин замын усалгааг хөрсөн дээр 0 хэм болтол хийлгүй хүлээж байгаа юм байна. Хэрэв замын усалгааг хийвэл зам тээврийн осол гарах эрсдэлтэй гэж үзжээ. 

Тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 3,8 тэрбум төгрөгт хүрч, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал 262 сая төгрөг болж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Saraa 2015-01-13 02:07:14
    Ene olon hunii amiig avchihaad yu ch bologui ym shig bj bdag medej bga n hedhen medegdehgui hivhneen sh dee arai dendlee
    112.72.13.24
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-12 11:39:46
    тийм л юм бол ажилаа хийж байгаа товаршууд хаагаад л хаячихаач ийм олон тэр бумаар хохирол учруулаад явж байгаа нөхрийг торны цаана марш
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ааа 2014-05-15 19:13:09
    замыг эхлээд тавиулах монгол торийн удирдагч байна уу. нутгийн минь баялагыг хужаа нартай хамт сорж байгаа дуракыг шоронд хатаа.
    188.162.64.72
    Мэдэгдсэн Хариулах
  • xx 2014-05-13 10:37:10
    haah heregtei shte
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-13 05:46:50
    Баян Базараа хотойхгүй дээ.
    202.179.29.149
    Мэдэгдсэн Хариулах