Засгийн газрын үнэт цаасны арилжааг өнөөдөр явуулна
Монголын Хөрөнгийн бирж гурван төрлийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд явуулах болсноо мэдэгдсэн. 

Гурван сарын хугацаатай, жилийн 11.575 хувийн хүүтэй,  хямдруулалттай 140 мянган ширхэг ЗГҮЦ, 2 жилийн хугацаатай, жилийн 14.820 хувийн хүүтэй, урамшуулалтай 50 мянган ширхэг ЗГҮЦ, 9 сарын хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүгийн хязгаартай, өрсөлдөөнт арилжааны дүнгээр хямдруулсан үнэ нь тогтоогдох 60 мянган ширхэг ЗГҮЦ-ыг арилжих юм байна.
 
Хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа ирсэн саналыг нэгтгэн Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх аж. Үүний дараа Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх юм байна.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus