Өнөөдөр болох үйл явдлууд

08:40 цагт: Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит наймдугаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

09:00 цагт: Монголын Банкны Холбоо болон Солонгосын Банкны хамтран “Монгол-Солонгосын Санхүүгийн хамтын ажиллагааны форум”-ыг хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хаана: Туушин зочид буудалд

11:00 цагт: Ерөнхийлөгчийнзамнал.мн цахим хуудасны нээлт, найман жилийн ажлын тайлангийн арга хэмжээ болно. Хаана: “Blue sky” зочид буудлын 3 давхарт

11:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газарт цагдаагийн албан хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт: "Зөн билгийн тулаан-Монголд" шоу нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч Пума империал зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Мах маркет" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Монгол Улс Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын /ILAC/ олон талт харилцах хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт /MRA/ нэгдэж чаджээ. Үүний дүнд үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон талаар Стандарт хэмжил зүйн газраас мэдээлэл хийнэ.
11:30 цагт: ЭМЯ, НЭМҮТ-өөс баяр наадмын үеэр үүсч болох эрүүл мэндийн асуудлаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Монгол соёл, яруу найргийн академи, Монголын урлагийн зөвлөл хамтран “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: ЭХЭМҮТ-н эмч мэргэжилтнүүд "цаг үеийн асуудлаар" мэдээлэл өгнө. Хаана: Хүүхдийн эмнэлэг дээрээ

12:00 цагт: Софт теннисчдын өсвөрийн олон улсын тэмцээн УБ хотод (120мянгат олимпийн хороон хажууд СТТөв талбайд) болно.

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэвлүүлсэн “ЭРМИТАЖ ДАХЬ НОЁН УУЛЫН ЭРДЭНЭС”, “ИРАН ДАХЬ МОНГОЛ ӨВ СОЁЛ” номын нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.

14:00 цагт: ГХЯ, ХХАХҮЯ, МХҮАҮТ, Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яам болон ЖЕТРО гадаад худалдааны байгууллагатай хамтран Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус уулзалтын хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн, семинар болон ганцаарчилсан бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын Их танхимд болно.

14:00 цагт: Азийн охидын "ЭРХ МЭДЛИЙН ЗУСЛАН" арга хэмжээг Улаанбаатар байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд Тайван, Камбож, Монгол улсын охидын төлөөлөл оролцож өөрсдийн эрхийн тухай ярилцах юм. Хаана: Ампер хаусын хурлын танхимд

15:00 цагт: БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Сангийн Яамны харьяа “Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци"-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын нээлт, тууз хайчлах ёслол Blue Sky 504 тоотод болно.

Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг танилцуулах сургалт, семинар  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт болно.

Бусдад түгээх
  • gplus