Намын бүлгүүд хуралдана
Энэ долоо хоногт хаврын чуулган хаалтаа хийнэ. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах юм. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдахаар товлогджээ.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus