СЕХ мэдээлэл хийнэ

10:00 цагт: Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хууль долоодугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэнтэй хоблогдуулан тус хуульд заасан ялын тэгштгэлийг зохион байгуулна. Хаана: буюу Зайсангийн эцэст байрлах Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид
 
10:00 цагт:  Замын-Үүд чөлөөт бүсэд бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах таатай орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад орнуудад сурталчлан таниулах зорилгоор МҮХАҮТ, Замын үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолын МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхимд болно.

10:00 цагт: "Монгол Улсын уул уурхайн бодлогын үзэл баримтлалын үнэлгээ" сэдэвт Засгийн газар хоорондын форум  болно.

11:40 цагт:  Улсын Ерөнхий прокурорын газрын гурван давхрын хурлын танхимд "Прокурорын хууль" хүлээж авах ёслолын арга хэмжээ болно.

MN-Мэдээллийн төвд

10:30 цагт: Гүнж төв, Тайваны Итгэлийн цэцэрлэг сантай хамтран "Азийн охидын эрх мэдлийн зуслан" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Б.Батдэлгэр бүхий иргэдээс төрийн албан хаагчдын хууль бус үйлдлүүдийг илчлэх зорилгоор өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Цагаан Сонголт иргэний нийгмийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч зарим гишүүд мэдээлэл хийнэ.

15:30 цагт: Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийнэ. Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга оролцоно. Хаана: СЕХ-ны дугуй танхимд

Бусдад түгээх
  • gplus