Наадмын тасалбарыг энэ сарын 7-оос худалдаална
Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс энэ сарын 07-нд худалдаанд гаргахаар болсон. Тэгвэл тасалбарын үнэ 16, 20, 24 мянган төгрөг байхаар тогтсон байна. 
 
Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus