Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр хийнэ. Тус дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой бөгөөд тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан уг цэвэрлэгээг хийж байгаа юм байна. Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ,  Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд хамтран оролцох аж.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны 50 метр газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж ажиллана. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад бүрэн хяналт тавих бөгөөд цэвэрлэгээ хангалтгүй хийсэн газруудад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus