УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийв.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд “Өнөөдөр гадагшаа гаргаж байгаа нүүрс, зэс, алт зараад олж ирж байгаа хэдэн ам.доллараараа өмсөж, зүүж эдэлж хэрэглэж байгаа юмныхаа 70-80 хувийг нь авч байгаа. Долларын ханш ямар байх нь манайд маш чухал. Сая хоёр гуравхан хоногийн дотор уруудаж байсан долларын ханш зогсчихлоо. Бидэнд улс төрийн тогтвортой байдал чухал. Ам.долларын ханшийг улстөрийн тогтвортой байдалтай хэр харшуулж тооцож байна вэ. Хөрөнгө оруулагчтай уулзахад улс төрийн нөхцөл байдлыг харж байна гэдэг шүү дээ" гэсэн асуулт асуулаа.
Асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, "Ханшийг өнгөрсөн жилүүдэд хүчээр барих гэж оролдсон. Үүнээс хамааралтай сөрөг үзэгдэл гарч байсан тал бий. Эдийн засаг 4.2 хувиар өссөнд уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөө байхгүй. Уул уурхайн салбарт өсөлт гарсан бол эдийн засаг 6 хувийн өсөлт үзүүлэх байсан" гэсэн хариултыг өглөө.

П.ГОО
Оллоо.мн