Автобусанд жирэмсэн ээжүүдэд зориулсан ягаан суудал байршуулжээ

“Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аяныг эхлүүллээ.. “Ягаан суудал” аяны зорилго нь нийслэл хотын хүн амын 80 хувь нь үйлчлүүлдэг 1000 гаруй нийтийн тээврийн автобус дотор ЖИРЭМСЭН болон ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДЭД суудал тавьж өгөхгүй, элдвээр доромжлох зэрэг хандлагыг халж тусгай суудлыг бий болгон шаардлага тавих эрхийг нь бүрдүүлэхэд оршино.

Өнөөдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг “Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ”-т зохион байгуулж, Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 500 автобусанд 1000 ширхэг ягаан суудлын бүрээс, тусгай хэрэгцээтэй иргэдийн 4 төрлийн стикер, иргэдийг уриалсан 1 минутын видео шторк, аяныг хэрхэн хэрэгжүүлсэн тухай 20 минутын нэвтрүүлэг зэргийг цогцоор нь хийж хүлээлгэн өгчээ  гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus