“Энэ онд багтааж “Тавантолгой” компаниас иргэддээ ногдол ашиг хуваарилах бололцоо бүрдэнэ”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авах үеэр гишүүн А.Амарзаяа  1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээ хүртээхийг тодруулсан юм.

Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тавантолгой" компани дээр хувьцаа байдаг үгүй нь мэдэгдэхгүй явж ирсэн. Иймээс Засгийн газрын шийдвэр гаргаад ажлын хэсэг дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өнөөдрийн байдлаар "Тавантолгой" компанид өөрийн гэсэн 1072 хувьцаагаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлтэй болсон. "Тавантолгой" компани ашигтай ажиллаж байгаа юм уу? Энэ хувьцаа амьтай юу, амьгүй гэдгийг тодруулах иргэн олон байсан. Энэ асуултад хариулахад энэ онд багтааж “Тавантолгой” компаниас иргэддээ ногдол ашиг хуваарилах бололцоо бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой компани нэлээн өндөр ашигтай ажиллаж байгаа” гэлээ. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus