Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Үүний хүрээнд долдугаар сарын 02-ны 02:00 цагаас 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл автозамын хучилтын ажил хийгдэх тул  дайран өнгөрч буй дөрвөн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах аж. Үүнд:
 

  1. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
  2. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
  3. Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
  4. Ч:62 “Алтан-Овооны 42-р гудамж /СХД-ийн 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орох болно.
  5.  

 

Бусдад түгээх
  • gplus