Ж.Эрдэнэбат: Төсвийн дэмжлэг байдлаар зээлийг ашиглана
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийв. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  орж ирэх зээлийг аль салбарт түлхүү зарцуулах вэ?
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: 5.5 тэрбум ам.долларын 2.2 тэрбум ам.долларыг өнгөрсөн Засгийн газрын үед тавьсан зээлийг дарахад зарцуулна. Хүү нь 0.75, 20-30 жилийн хугацаатай зээл байгаа.  Бондуудыг өнгөрсөн хугацаанд авч ашигласан. Төсвийн дэмжлэг байдлаар зээлийг ашиглана. Хамгийн гол нь эдийн засгаа  дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.  Эдийн засгаа сэргээхэд зээлийг хэрэглэж байна уу гэдэг дээр хяналт тавих юм.
 
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар бондын ханш унасан. Эдийн засаг өсчээ. Эхний улирлын байдлаар 4.2 хувьтай гарчээ. Хүүхдийн мөнгийг одоо 40 хувьд нь олгож байгаа. Үүнийг 60 хувьд нь хүрч олгох боломж байна уу.  
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Сүүлийн үед  үнэт цаасны ханш унаж эхэлсэн. Засгийн газрын үнэт цаас буурах тал ажиглагдаад байна. Төсвийн орлого ирэх оны мөн үетэй харьцуулахад ахицтай байна. 412 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргаж чадсан. Нөгөө талдаа эдийн засгийн алдагдлыг бууруулахаар бонд гаргах шаардлага байхгүй болж байна. ОУВС-д эдийн засаг, төсвийн хүрээнд гарч байгаа тоон үзүүлэлт дээр тогтож ажиллахаар байгаа.  
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus