Нийслэлийн хэмжээнд 41162 хүн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагджээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-аас эхэлсэн. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41.162 хүн хамрагдсан байна.
 
Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ.

Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байгаа аж.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus