“Шилдэг шторк” шалгаруулах уралдааны хугацааг сунгалаа
УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-аас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ  хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг мөн зарласан. Тэгвэл уралдааны эцсийн дүнг ирэх сарын 07-ны өдөр гаргах байсан ч, тодорхой шалтгааны улмаас хүлээн авах хугацааг 17 хүртэл сунгажээ. Зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулна.

Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа гэдгийг дуулгая. 

Уралдааны гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгоход оршиж байгаа юм. Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 260718 утаснаас лавлана уу.
Бусдад түгээх
  • gplus