Хөвсгөл, Булган аймгийн нутгаар усархаг аадар бороотой

Өнөөдөр  Хөвсгөл аймгийн нутгийн зүүн хэсэг, Булган аймгийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо  орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна .


Улаанбаатар хотод үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 мет хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, говь талын нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus