Хөвсгөл аймагт 25 өрх үерт автжээ
Хөвсгөл аймагт өчигдөр орой дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Мөрөн сумын Нисэх багийн 25 айл үерт автаж, үерээс хамгаалах зарим далан сэтэрчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд Онцгой комиссын шуурхай хуралдааныг хуралдуулж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, цаашид гарч болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллахыг даалгажээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан эмнэлэг, мэдээлэл холбоо сүлжээ, ус суваг зэрэг нэгдүгээр зэргийн газруудад нөөц дизель станцаар цахилгаан өгч ажиллахыг Хөвсгөл Эрчим хүч компанид тус тус үүрэг болгосон байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus