Ц.Нямдорж: Ялсан ч ярина, ялагдсан ч ярина
МАН бүлгийн өргөтгөсөн хуралдаан хийж сонгуулийн дүнг хэлэлцэхэд МАН дотроо хоёр хуваагдлаа гэдэг мэдээлэл гараад байгаа юм. Энэ асуудалд УИХ-ын дарга Ц.Нямдорж "Тийм юм байхгүй. Бага хурал дээр нэр дэвшээд би чадаагүй. Түүнээс хойш сар болж байна,  ам муруйсангүй. Долоон аймгаар явсан, морь уяж байгаа уяач шиг л явсан, муудалцах зав гараагүй. Санал хураалт эхлээгүй шахам байхад би гадагшаа явсан. Наадах чинь ёстой худлаа.
 
Ардын нам энэ сонгуулийн үр дүнг эцсийн үр дүн гарсны дараа ярьж л таарна шүү дээ. Ялсан ч ярина, ялагдсан ч ярина. Байдаг л үзэгдэл. Одоо яагаад ийм юм хийгээд байна вэ гэвэл хагаралтай байна гэсэн хар мэдээг олон нийтэд өгч, хагаралтай намд санал өгч яах юм гэж бодтол хар нэвтрүүлэг хийж л байгаа байхгүй юу" гэсэн тайлбар өглөө.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus