“Аль-Жазира” агентлаг хурдан морины уралдааныг сурвалжилна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг өнөөдөр Ойрхи Дорнодын хамгийн том мэдээллийн агентлаг болох Аль-Жазирад хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлага өгчээ.

Аль-Жазира мэдээллийн агентлагийн сурвалжлагч Дрью Амбрөүз Монголын үндэсний өв соёл хурдан морины уралдааныг сурвалжлахаар ирээд байгаа юм байна. Тэрбээр хурдан морь унаач хүүхдийн эрхийн нөхцөл байдал, хурдан морь унаач хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин болон тус байгууллагаас хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл авсан байна. Мөн Монгол Улсын Засгийн газар унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр хангалттай хэмжээнд ажиллаж байгаа эсэхийг Комиссын гишүүнээс тодруулжээ.
 


 

Аль-Жазира мэдээллийн агентлаг Монгол улсад тусгай нэвтрүүлэг бэлтгэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хурдан морины уяачид болон хурдан морь унаач хүүхдүүдтэй уулзаж, наадмын өмнөх сунгааны явцтай танилцан зураг авалтуудаа хийсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus