Үндсэн хуулийн цэц хуралдана
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн дээд цолыг хэрэглэж байсан удирдах албан тушаалтнуудын цолыг хураан авч, цагдаагийн ахлах цолны шатлалд оруулан цагдаагийн хурандаа цол олгон бууруулахаар заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан долдугаар сарын 06-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч  мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus