Өчигдөр зам тээврийн 17 осол гарч, 12 хүн гэмтжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 2968 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 71 үйлдлийг шалгасан байна. Зам тээврийн 20 хэрэг, 33 осол гарч, золгүй байдлаар нас барсан долоон хүнийг олжээ.

Наймдугаар сарын 2-3-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1551 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  золгүй байдлаар нас барсан 1 хүн, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 7, зам тээврийн хэрэг 10, осол 16 гарч 11 хүн гэмтсэн байна.

Харин наймдугаар сарын 3-4-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1417 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 8, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 10, осол 17 гарч 12 хүн гэмтсэн байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.