Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна

Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог, цахилгаангүй байгаа юм.

Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа аж. Иймд жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас зөвлөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus