Тивийн тэмцээнд манай зургаан гүйгч уралдана
Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх сарын 5-9-ний өдрүүдэд Энэтхэг Улсад болно.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Амарбаясгалангийн удирдлага дор зургаан тамирчин дөрвөн зайд хурдаа сорих юм. Тухайлбал, 4х100 метрт Б.Ачитбилэг, 100, 200, 4х100 метрт Д.Шинэбаяр, Шижирбаатар, 400, 4х100 метрт А.Жанцандорж, 5000, 10000 метрт Д.Гантулга нар оролцоно.

Тус тэмцээний үеэр олон улсын хөнгөн атлетикийн холбооны дөрвөн хурал болох аж.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus