Олон тооны хотон шувууны хошууг хил нэвтрүүлэхийг завджээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн, бусдад худалдаалахыг завдсан үйдлийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ.



Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтанд бүртгэгдсэн байдаг.

Манай улсад хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай бөгөөд энэ нь хотон шувуу хорогдох болсон нэг шалтгаан юм.

Хотон шувууны хошууны үнэ хар зах зээл дээр 500.000-800.000 төгрөгний үнэтэй байдаг.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас нийт ард иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

Бусдад түгээх
  • gplus