“Цаатан фестиваль” наадам ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой аж.
Уг фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог билээ.
Уг фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог билээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн