Залуучуудын ДАШТ-д манай гурван тамирчин өрсөлдөж байна

Германы Зуль хотод буудлага спортын залуучуудын ДАШТ болж байна. Тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Техник спортын төвийн тамирчин спортын мастер Э.Энхмаа, Ц.Анударь, "Снайпер" клубын тамирчин Ө.Төгөлдөр, О.Есүгэн, Орхон аймгийн тамирчин Т.Золжаргал нар цэц сорьж байгаа юм.

Тэднээс эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах дасгалд 72 тамирчин өрсөлдсөнөөс Ө.Төгөлдөр 36 дугаар байрт оржээ. Харин хийн бууны дасгалд 102 буудагч сум тавихад Ө.Төгөлдөр 88 дугаар байрт орсон бол эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд 106 тамирчнаас Ц.Анударь 20 дугаар байрт оров.

Тэмцээнд нийт 36 орны баг оролцоход Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр аймгийн тавд явж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus