Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна
СЕХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар тов зарлаад байсан юм.

Гэхдээ СЕХ өнөөдөр дахин хуралдаж энэ асуудлыг дахин авч хэлэлцсэн байна. Улмаар хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин хилийн чанад дахь монголчууд долоодугаар сарын 4-нд хоёр дахь санал хураалтад оролцоно.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus