Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед бидний амьдралд олон шинэ дэвшил гарч байна. Та бүхэнд аяллын шилдэг технологийг танилцуулж байна.
АВТОМАТ “SKATEBOARD”
Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын өргөнөөр хэрэглэх болсон автомат скэйтийг “Back to the Future” киноноос санаа авч үйлдвэрлэж байжээ. Хүний биеийн дулааныг мэдэрч ажилладаг уг төхөөрөмжний “Razor”, “Jetson” болон “Hover X” зэрэг төрлүүд нь худалдаалагдаж эхлээд байгаа юм. Шүүмжлэгчдийн зүгээс энэхүү скэйтийг скутер, унадаг дугуй зэргээс илүү эрсдэл багатай гэж дүгнээд байгаа юм.
ОРЧУУЛАГЧ ЧИХЭВЧ
Өнгөрсөн оны есдүгээр сард орчуулагч чихэвч албан ёсоор нээлтээ хийсэн. Ингэснээр аяллын салбарт хэлний бэрхшээл үгүй боллоо. Уг чихэвч нь олон улсад дунджаар 129 ам.доллараар зарагдаж байна. Дэлхийн нэлээдгүй олон улсын хэлийг багтаасан уг чихэвчийг зүүснээр гадаад улсуудад аялахдаа хэлний бэрхшээлээс эмээх шаардлагагүй болж байна.
НИСДЭГ ДРОН
Нисгэгчгүй нисэх аппарат хэмээн монгол хэлнээ хөрвүүлж буй дрон энэ цаг үеийн хамгийн сонирхолтой технологийн нэг юм. Бид орой бүр зурагтаар дрон ашигласан реклам, клип үзэж байгаа болохоор түүнийг өөрөө удирдаж, гайхалтай дүрс бичлэг хийхийг хүсч буй хүмүүс олон байгаа. Тэгвэл дрон аяллыг танд улам сонирхолтой болгоно гэдэг итгэж болно. Мөн түүгээр олон сонирхолтой бичлэг хийж, дурсамжаа үлдээгээрэй.
НИСДЭГ ТАВЦАН
Аялал жуулчлалын байгууллагууд нисдэг тавцанг илүү ихээр сонирхож байгаа юм байна. Нисч үзэхийг дотроо битүүхэн хүсдэг хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш. Тэгвэл та уг нисдэг тавцангийн тусламжтай нисэх боломжтой ажээ. Анх 2011 оноос дэлхийн нийтэд танилцуулагдсан уг төхөөрөмж нь яахын аргагүй энэ цаг үеийн хамгийн шилдэг төхөөрөмжүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна.
Т.Сайхан