Өчигдөр согтууруулах ундаа хэрэглэсэн 22 жолоочийг саатуулжээ

Энэ сарын 27-ны мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтсэн.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, автомашинтай мөргөлдсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 22 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus