Хүүхдээ ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байхыг зөвлөж байна

 ГССҮТ-д могойд хатгуулсан таван настай хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр жижиг могойгоор тоглож байгаад хатлуулсан бөгөөд гар нь битүү хавдаж, эмнэлэгт хүргэгджээ. Мөн Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй могойд хатгуулсаны улмаас амиа алдсан хэрэг энэ сарын 6-нд гарсан. 

Зуны улиралд иргэд амарч зугаалахаар хөдөөг зорьдог. Амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг анхарууллаа.

Могойд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:

-Амсартай  шил саваар бумбадах

-Өөрөө эсвэл бусдаар хорыг соруулж, нулиман хаяж,  амаа зайлах

-Хөлд хатгасан бол хөлтэй нь гарт хатгуулсан бол тохойтой нь нугалж даавуу тавьж боох

-Гар хөлдөө хатгуулсан бол удаан хугацаагаар хүйтэн усанд дүрэх

-Могойд хатгуулсан хүнд шингэн ихээр өгөх

Бусдад түгээх
  • gplus