Байлдагчаа дэглэсэн ахлагчид ял оноолоо
Зүүнбаянгийн зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилтай ахлагч Э нь энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр тус ангийн Хүрээ 1,2 дугаар байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин аварласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Тухайн гэмт хэргийг Дорноговь аймгийн прокурорын газраас хянаад ахлагч Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.

Харин Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ахлагч Э-г захирагч цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж хэд хэдэн захирагдагчаа зодож, хэрцгийн догшин авирлаж захирагдагчдаа хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж шийдвэрлэжээ.
 
Бусдад түгээх
  • gplus