Гандангийн дэнж ийм болно

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгох” гэж заасан. Эдгээрийг үндэслэн Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажлыг эхлүүлээд байгаа билээ.



Гандангийн дэнжийн нийт 857 нэгж талбараас эхний ээлжинд төсөл хэрэгжих Гандангийн дэнж, орхоны 2, 3, 4-р гудамжыг хамарсан 74 нэгж талбарын 1,8 га газарт гандангийн түүхэн хэв маягийг хадгалсан Гандан аялал жуулчлалын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гандангийн дэнжийн 857 нэгж талбарын 376 иргэдийг судалгаанд хамруулж, Гандангийн аялал жуулчлалын төслийн үндсэн ойлголт, мэдээлэлиргэдэд хүргэхээр нарийвчлан тайлбарласан гарын авлага, танилцуулгыг 800 орчим иргэдэд хүргэж ажилласан байна.

Гандангийн дэнжийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болох юм. Гандантэгчинлэн хийд орчим нь манай улсад байгаа цорын ганц суурьшил бүхий цогцолбор тул хүрээний соёлыг хадгалсан уран барилгын уламжлалт төрхийг илэрхийлэх элемент бүхий барилгажуулалттай орчин, аялал жуулчлалын төв болгоход дээрх өв уламжлан оршин сууж буй иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх, идэвхижүүлэх, дэмжих замаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд

  • Гандангийн дэнжийн  уламжлалт төрх, үйл ажиллагааг сэргээх,
  • Орон сууц, орчны нөхцөлийг сайжруулах,
  • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоно.
 

Дээрх төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 20% буюу 40,000 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 30-40 хувиар бууруулна гэж Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus