Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шүүх хурал хойшилжээ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гомдлыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэх байсан. Гэвч шүүх хурал дахин хойшилжээ.

Шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч н.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирж амжаагүй байгаа аж. Шүүх хурлыг хэдий хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байна. 

 
П.ГОО 
Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus